Коронавируст халдварын 41 тохиолдол шинээр илэрлээ
- 2021-01-06
- Улаанбаатар
- 0

2021 оны 01-р сарын 06-ны байдлаар, нийт 16.377 хүний сорьцонд PCR-ийн шинжилгээ хийхэд 41 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Үүнд:
- ХӨСҮТ-ийн 5 ажилтан,
- "Ачтан" эмнэлгийн 9 ажилтан, гэр бүлийн хамаарал бүхий 7 хүн,
- Нийтийн тээврийн "Тэнүүн огоо" ХХК-ийн автобусны 2 жолооч, мөн тусгаарлалтад байсан 3 жолооч,
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтны гэр бүлийн хамаарал бүхий 2 хүн,
- "Баянзүрх эмнэлэг"-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 13 хүнээс халдвар илэрсэн байна.
- Нийтдээ "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой 16, "Мөнххада" компанийн голомттой холбоотой 17 тохиолдол бүртгэгдээд байна.
- Монгол Улсын хэмжээнд коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 1349 боллоо.
- Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 853, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 408 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Улаанбаатар -527
• Сэлэнгэ -217
• Дархан-Уул -45
• Дорноговь -32
• Орхон -25
• Говьсүмбэр -4
• Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
• Баянгол дүүрэг -67
• Баянзүрх дүүрэг -309
• Чингэлтэй дүүрэг -26
• Сүхбаатар дүүрэг -33
• Сонгинохайрхан дүүрэг -46
• Хан-Уул дүүрэг -43
• Багануур дүүрэг -1
• Налайх дүүрэг -2
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
• Баянгол - 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 20, 25-р хороо
• Баянзүрх - 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороо
• Сүхбаатар – 1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо
• Сонгинохайрхан – 1, 2, 5, 7, 8, 9, 13, 16, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 29, 30, 31, 36, 38-р хороо
• Хан-Уул – 4, 10, 14, 16, 18, 20, 21-р хороо
• Чингэлтэй – 6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 19-р хороо
• Багануур - 4-р хороо
• Налайх - 3-р хороо
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 451 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.
Биеийн байдал маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 хүн байна.
