ЭМЯ: Шинээр 33 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1395 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 14,225 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол бусад нь сүүлийн үед бүртгэгдээд буй голомтот халдварын хавьтлуудтай холбоотойгоор гарсан байна.

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн. Тэд өмнөх гэр бүлийн голомттой холбоотойгоор халдвар авсан байна. Тэнд Ачтан эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. 31 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн голомтын хавьтлаас илэрсэн.

Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 39 болжээ.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсний нэг нь Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант байсан учраас хариу арга хэмжээг авсан. 141 хүнийг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед үйлчилгээ авч байсан 10 хүнийг шинжилгээнд хамруулж 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан нэг хүнээс коронавирус илэрсэн нь тухайн эмнэлгийн эмч байна.

Мөн тухайн орцонд амьдардаг нэг иргэн Иргэний нисэхийн ажилтан байсан учраас тусгаарлах, тандалт шинжилгээг хийж байна.

Нийтдээ 1190 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2182 болсон” гэлээ.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай