Хулгайн тээвэрт ашигласан автомашиныг хураан авах хүртэлх арга хэмжээ авна
- 2021-01-09
- Нийгэм
- 0

Халдвар нэмэгдэж, эрсдэл өндөр байгаа цаг үед орон нутгийн чиглэлд шинжилгээ өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй, харьяаллын бус иргэд зорчих зөрчил илэрсээр байна.
Ийм тохиолдолд холбогдох хуулийн дагуу шалган тогтоох, арга хэмжээ тооцох, төлбөртэй тусгаарлах, буцаах зэрэг ажил хийгдэх тул хорио цээрийн хугацаанд дэглэм зөрчихгүй байхыг анхаарна уу.
Улмаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед ийнхүү олон нийтийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний ноцтой зөрчил гаргаж буй энэ тохиолдолд зөрчил үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг нь Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д зааснаар хураан авах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Сэтгэгдэл (0)