А.Амбасэлмаа: Өмнөх голомтуудаа хүрээ хязгаараа тогтоосон Баянзүрхийн голомт хяналтад орж байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 13773 хүнд PCR шинжилгээ хийхэдшинээр 13 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт бүртгэгдсэн тохиолдол 1408 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 13 нь Улаанбаатар хотод илэрсэн".

Шинээр бүртгэсэн 13 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд кластр өвчлөлийн голомтод 910 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс

  • Улаанбаатар хотод 584,
  • Сэлэнгэ аймагт 217,
  • Дархан-Уул аймагт 45,
  • Дорноговь аймагт 32,
  • Орхон аймагт 25,
  • Говьсүмбэр аймагт 4,
  • Архангай аймагт 3 тохиолдол 

Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 45 болжээ.

Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Баянзүрх дэх салбарын нэг хүнээс халдвар илэрсэн учраас 10 хүнийг тусгаарлан 54 хүнээс шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан.

Нийтдээ 1260 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2252 хүн ажиглалт хянлатад байна.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдийг дунд илрүүлэг шинжилгээ хийж байна. НЭМГ-аас баг ажиллаж 46 баг ажиллаж 8539 хүний шинжилгээг авахад 579 хүний шинжилгээний хариу гарахад сөрөг гарсан. Өнөөдөр маргааш энэхүү үйл ажиллагаа үргэлжилнэ. Өргөн хүрээтэй голомтын илрүүлэг, голомтыг хязгаарлахын тулд хийж байгаа учраас нийслэлд ажиллаж байгаа шинжилгээний 30 цэг ажиллахгүй. Даваа гаригаас хэвийн болно.

Улаанбаатар хотод том том голомтууд гарч байна өмнөх голомтуудаа хүрээ хязгаараа тогтоосон Баянзүрхийн голомт хяналтад орж байна.

Одоогоор бидэнд Мөнххада компаниас улбаатай гэр бүлийн гинжин хэлхээ, Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтууд, орцны халдвартай холбоотой гэр бүл дамжсан том голомтуудын хариу арга хэмжээг зохион байгуулах, хянах тандах үйл ажиллагаа үргэлжилж байна" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай