Тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг иргэн өөрөө цахимаар захиалан авах заавар

Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, Улсын дугаар олголтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн олгож эхлээд буй.

Тодруулбал, Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд уг үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгосон.

Тээврийн хэрэгсэл худалдан авч буй иргэн та https://burtgel.transdep.mn/ холбоосоор орж, харъяаллын дагуу аймгаа сонгон, сул байгаа дугаараас сонгон регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн 5 орныг оруулснаар тухайн дугаараа захиалан авах боломжтой.

Мөн "ХАЙЛТ" гэсний доорх хэсэгт авахыг хүссэн дугаараа оруулан, байгаа эсэхийг шалгаж болно.

 

 АТҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)