ХӨСҮТ: Улаанбаатарт 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1442 боллоо
- 2021-01-11
- Нийгэм
- 0
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 14216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт 13 тохиолдол нэмэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьталуудаас илэрсэн. Тэнүүн-Огоо, Ачтан эмнэлэг, Мөнххада компанитай холбоотой гэр бүлийн иргэдэд дамжсан халдвар бүртгэгдсэн.
Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1442, эдгэрсэн 896 байна.

Ачтан эмнэлгийн голомтод нийт 47 халдвар гарсан.
Тэнүүн-Огоо компанитай холбоотой 14 тохиолдол, Мөнххада компанитай холбоотой нийт 25 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор 947 ойрын хавьтал ажиглалт тусгаарлалтад байна. 2144 хүн хоёрдогч хавьтал болон гэрийн ажиглалтад байна. Бид Баянзүрх дүүргийн том цөм голомтыг хязгаарлан хяналтдаа авлаа гэв.


