Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн нийслэлд мөрдөгдөж байсан гамшгаас хамгаалах байнгын бэлэн байдлын дэглэмийг нэг шатаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс  үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбаруудыг танилцуулж байна.  Үүнд:

1.   Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

2.   Барилгын материалын худалдаа, модны зах

3.   Авто техникийн зах

4.   Ресторан, кафе, цайны газар

5.   Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп

6.   Хувцас захиалга засвар үйлчилгээ

7.   Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ

8.   Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар

9.   Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар

10. Цүнх захиалга

11. Нүдний шил захиалга, засвар

12. Цоож түлхүүр, цаг засвар

13. Хими цэвэрлэгээ, угаалга

14. Гэрэл зураг

15. Айл нүүлгэх үйлчилгээ

16. Эд бараа түрээслэх үйлчилгээ

17. Нийтийн бие засах газар

18. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

19. Авто засвар, дугуй засвар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.179.24.71)

    2021-01-11

    Utas zasvar; uschin ajilluulmaar bna