YouTube.com торгууль төлж магадгүй
- 2012-05-01
- Дэлхий
- 0
Хонконгийн кино урлагийн холбооноос YouTube.com-д гомдол гаргажээ.
Хонконгийн кино урлагийн холбооноос YouTube.com-д гомдол гаргажээ. Тус цахим хуудаснаа одоогийн байдлаар Хонконгийн сүүлийн хоёр жилд хийгдсэн бүтээлээс гадна хууч ны 200 киноны 500 гаруй хууль бус бичлэг тавигдсан байгаа тухай мэдэгдэв.
Мөн YouTube.com-ийн энэ хүү бичлэгээс болж Хонконгийн киноны салбар 308 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа гэнэ. Дээрх киноны бичлэгийг нэг жилд нийт 40 сая хэрэглэгч үзэж сонирхсон байжээ. Тиймээс тэд зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс дорви той арга хэмжээ авахыг дээрх цахим хуудаст анхааруулав.
Хэрэв Хонконгийн кино урлагийн холбооны анхааруулгыг эс ойшоовол Олон улсын шүүхэд өргөдөл гаргахаа мөн мэдэгдсэн юм. Хонконгийн кино урлагийн холбооны нэгэн эрхэм “Цахим хуудаст тавигдсан кинонуудын бичлэгээс болж Хонконгийн кино урлаг үнэгүйдэхэд хүрч байна. Бидний уран бүтээлээс ашиг олж буй YouTube.com бидэнд нөхөн төлбөр олгох ёстой” хэмээн ярьжээ.
Р.ОЮУН
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)