Бахархалд хөтөлсөн замнал
- 2012-05-01
- Спорт
- 0
Хүн төрөлхтний бахархал зуны XXX олимпийн наадам Английн Лондон хотод эхлэхэд 87 хоног үлдлээ. Энэ удаагийн спортын их наадамд оролцох эрхийг манай улсын 18 тамирчин аваад байгаа юм.
Хүн төрөлхтний бахархал зуны XXX олимпийн наадам Английн Лондон хотод эхлэхэд 87 хоног үлдлээ. Энэ удаагийн спортын их наадамд оролцох эрхийг манай улсын 18 тамирчин аваад байгаа юм.
Тодруулбал, хөнгөн атлетик, буудлага, байт харваа, бокс, чөлөөт бөх, усан спортын төрөлд эрхээ аваад байна. 1964 оны Японы Токиод болсон олимпод манай тамирчид анх удаа оролцсон байдаг. Улмаар 1968 оны Мексикийн Мехикогийн олимпоос анхны гурван медалиа хүртэж /нэг мөнгө, гурван хүрэл чөлөөт бөхийн төрөлд/ байв. Олимпийн наадамд Монголын баг тамирчид 11 спортын төрлөөр оролцохдоо хамгийн олон буюу найман медалийг чөлөөт бөхийн тамирчид /гурван мөнгө, таван хүрэл/ хүртсэн байдаг.
Харин Монгол Улсад олимпийн анхны алтан медалийг авчирсан жүдогийнхон нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл нийт таван медальтай удаалдаг аж. Тэдний араас ширэн бээлийтнүүд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэлтэй жагсдаг бол буудлагынхан нэг мөнгө, нэг хүрэл медальтай удаалж байна. Спортын их наадамд хамгийн олон төлөө лөгчөө оролцуулсан төрөлд чөлөөт бөхийнхөн өрсөлдөгчгүй бичигдэнэ. Учир нь нийт 67 багш, дасгалжуулагч оролцуулсны дөрөв нь эмэгтэй байсан юм.
Тамирчны хувиар хамгийн олон удаа олимпод зодоглосон хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баян мөнх ажээ. Тэрбээр 1964-1980 оны олимпод завсаргүй оролцсон бөгөөд Германы Мюнхений дэвжээнээс мөнгөн медаль хүртжээ.
Түүний эл амжилтыг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа давтах нь нэгэнт тодорхой болсон. “Бээжин-2008”-аас мөнгөн медаль, 1996, 2000, 2004 оны олимпод шагналт байрт шалгарсан тэрбээр “Лондон-2012” олимпийн эрхээ аваад байгаа.
Монгол Улсаа төлөөлөн олимпийн наадамд оролцсон албаны хүмүүсээс ОУОХны хүндэт гишүүн Ш.Магван хамгийн олон буюу 21 олимпийн наадамд оролцжээ. Тэрбээр 1972 оноос хойшхи өвөл, зуны бүхий л олимпод явсан байна.
Монголын эмэгтэй тамирчдын салхийг хагалж олимпоос анхны медаль хүртсэн тамирчин бол Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр юм. “Барселона-92” наадмаас спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртэж байв.
Р.ОЮУНГОО
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)