Ард иргэд амьсгалын замын өвчнөө хүндрүүлж олон эмнэлэг дамжиж халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр  сарын 15-нд нийт 18487 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатар хотод 21 хүнээс халдвар илэрсэн. Ачтан эмнэлгийн голомттой холбоотой дөрвөн тохиолдол илэрсэн. Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний зургаан ажилтнаас халдвар илэрсэн. Өргөжүүлсэн тандалтад хамрагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн. Бусад нь гэр бүлийн хавьтлын халдварууд байна. 

Улаанбаатар хотод нийт 685 тохиолдол боллоо. Бусад аймагт халдвар илрээгүй. 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1011 тохиолдол бүртгэгдсэн. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1512 байгаагаас 909 нь эдгэрсэн. 60.1 хувь нь эдгэрсэн.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 592 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр хүн байгаа. Мөн сүүлд батлагдсан тохиолдлууд маш хүндэрсэн үедээ илэрч байна.

Ингэхдээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлээд эсвэл олон эмнэлэг дамнаж явсан, олон кабинетаар орсон, ингэхдээ дэглэм зөрчсөн байдал үүсгэж байна" гэв.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай