Эмнэлгийн зориулалтаар автомашиныг тоноглож үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ
- 2021-01-16
- Нийгэм
- 1
Нийслэлийн Засаг Даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэн нийслэлийн Аврах анги 105-д хүлээлгэн өгсөн “Старекс” автомашиныг алба хаагчид иж бүрэн тоноглож, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болголоо.
Тус автомашиныг яаралтай түргэн тусламж үзүүлэх зориулалтаар тоноглосон бөгөөд суурин болон зөөврийн хүчилтөрөгчийн баллон, дамнуурга, эвхэгддэг дамнуурга, зүрхний цахилгаан массажны болон амьсгалын зам чөлөөлөх аппарат, вакум дамнуурга, хяналтын мониторинг, мөчдийн чигний иж бүрдэл, нурууны чиг, яаралтай түргэн тусламжийн иж бүрдлийн цүнх зэргийг байршуулан бэлэн байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
ЗОЧИН (66.181.161.24)
Хүйтний улиралд дулаахан л байлгах хэрэгтэй юм билээ шүү , ид хүйтний улиралд түргэн тусламжийн тэрэг , болон эмнэлгүүдийн тэргэнүүд нь мөсөн хонгил байна лээ дээ ...Жолооч эмч нар ч дулаахан кабиндаа ороод ороод суучихна, өвчтөн нь даараад нэмж өвчин авчихаар л байна лээ дээ........