НАТО Ливи дэх цэргийн ажиллагааг зогсооно

Ливийн цагаар даваа гаригийн үдэш шөнө дунд болохоос нэг минутын өмнө НАТО тус улс дахь цэргийн ажиллагаагаа өндөрлүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Ливийн цагаар даваа гаригийн үдэш шөнө дунд болохоос нэг минутын өмнө НАТО тус улс дахь цэргийн ажиллагаагаа өндөрлүүлнэ хэмээн мэдэгдлээ. Долоон сарын турш үргэлжилсэн олон улсын цэргийн ажиллагааг зогсоох тухай өнгөрсөн долоо хоногт хуралдсан НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн юм.

Ливийн хурандаа Муаммар Каддафи Засгийн газрыг нь эсэргүүцсэн босогчдын эсрэг цэргийнхнийг турхирахад  энгийн иргэдийг аллага хүчирхийллээс хамгаалах Олон улсын цэргийн ажиллагаа явуулахаар  тус зөвлөл өнгөрсөн  гуравдугаар сард санал хураалт явуулсан юм. Улмаар 2011 оны гуравдугаар сарын 19-ний орой эхний дайралтаа хийхээр Ливийг зорьсон билээ.

Харин хурандаа Муаммар Каддафи нас барснаар Ливид сөргөлдөөний гал зогссон. Улмаар Ливийн түр Засгийн газар өнгөрсөн ням гаригт тус улс дарангуйллаас чөлөөлөгдсөнийг тунхагласан билээ. НҮБ-ын мандаттай эхэлсэн Ливи дэх олон улсын цэргийн ажиллагаанд ОХУ, Хятад оролцохоос татгалзсан юм. Долоон сар үргэлжилсэн олон улсын хамтарсан цэргийн ажиллагааны үер 26 мянган гэнэтийн дайралт хийж, 10 мянган удаа пуужингаар харвасан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)