Ливийн Газрын тосны экс сайд амь үрэгджээ

Муаммар Каддафийн үед Ливийн Газрын тосны сайдаар ажиллаж байсан Шукри Ганем өнгөрөгч 29- ний өдөр Австрийн нийслэл Вена хотын Дунай мөрнөөс нас барсан байдалтай олджээ. 

Муаммар Каддафийн үед Ливийн Газрын тосны сайдаар ажиллаж байсан Шукри Ганем өнгөрөгч 29- ний өдөр Австрийн нийслэл Вена хотын Дунай мөрнөөс нас барсан байдалтай олджээ. Өдгөө 69 настай Ш.Ганем Муаммар Каддафийн дэглэм нуран унасны дараа сайдын албанаас огцорч, гэр бүлийн хамт Австри уруу дүрвээд байсан юм. 
Тэрбээр Австрийн газрын тосны компаниудын нэгэнд зөвлөхөөр ажиллаж байсан аж. Австрийн цагдаа нарын мэдээлснээр, Ш.Ганем нийслэл хотын дундуур урсдаг Дунай мөрний нэгэн гүүрэн дороос олдсон бөгөөд гаднын нөлөөтэйгөөр нас барсан байна. 
Шинжээчид түүний биеэс хүч хэрэглэсэн ул мөр олсноос гадна усанд живүүлсэн болохыг тогтоожээ. Ш.Ганем 2003- 2006 онд Ливийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2006- 2011 он хүртэл Газрын тосны яамыг удирдаж байв. 

Э.ТӨГС 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)