Орос Суданы газрын тосыг сонирхож байна
- 2012-05-01
- Дэлхий
- 0
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнөөдөр /өчигдөр/ Суданы Гадаад харилцааны сайд Али Картиг Москва хотноо хүлээн авч уулзлаа. 

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнөөдөр /өчигдөр/ Суданы Гадаад харилцааны сайд Али Картиг Москва хотноо хүлээн авч уулзлаа.
Али Карти Судан болон Өмнөд Суданы хоорондох хилийн маргаан, маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөнөөс сэргийлэхэд гаднын тусламж хүсэхээр Кремлийн удирдлагуудтай уулзахаар тус улсад айлчилж байгаа юм.
Хоёр Суданы хил дээр орших Хеглиг хэмээх жижиг хот маргааны гол үндэс болжээ. Учир нь тус хот болон түүний захиргаанд хамаарах бүс нутаг газрын тосоор арвин аж. Гааг дахь арбитрын шүүхийн 2009 оны тогтоолоор Хеглиг нь Суданы газар нутагт харьяалагддаг. Гэсэн ч Өмнөд Суданы Засгийн газар энэ сарын 10-нд тус бүс нутаг уруу цэргийн хүч оруулжээ.
Үүний улмаас хоёр тал ширүүн мөргөлдөж 2000 гаруй цэрэг амь үрэгдсэн гэнэ. Саяхан Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр Маярдит Хятадад айлчилж тус улсын Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзсан. Энэ үеэр Хятадын тал Өмнөд Суданд үйл ажиллагаа явуулж буй хятад компанийн тоог нэмэх, тус улсаас импортолж байгаа газрын тосны хэмжээг ихэсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн хоёр тал найман тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. Суданы Өмнөд Кордофан мужид харьяалагддаг Хеглиг хотыг Өмнөд Судан өөрийн эзэмшил хэмээн тэмцэл өрнүүлсэн ч НҮБ-ын шаардлагаар цэргүүдээ татахаар болжээ.
Харин ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Али Картитай уулзах үеэр Москва уг хотоос газрын тос импортлох хүсэлтэй байгааг дуулгалаа.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)