Босогчдын зэвсэг саатав
- 2012-05-01
- Дэлхий
- 0
Ливаны Тэнгисийн цэргийн хүчин Сирийн босогчдод зэвсэг хүргэхээр явж байсан хөлөг онгоцыг саатуулсан гэж “Аль-Жазира” телевиз мэдээлэв. 

Ливаны Тэнгисийн цэргийн хүчин Сирийн босогчдод зэвсэг хүргэхээр явж байсан хөлөг онгоцыг саатуулсан гэж “Аль-Жазира” телевиз мэдээлэв.
Уг хөлөг Сьерра-Леонед бүртгэлтэй бөгөөд буу, сумнаас гадна тэсрэх бөмбөг тээж явжээ. Ливийн цэргийн прокурор Сакр Сакр “Ливийн нийслэл Триполи хотын боомтоос Сирийг чиглэж явсан “Luftfallah II” хөлгөөс гурван хайрцаг дүүрэн зэвсэг олдсон. Эдгээр зэвсгийг Ливийн босогчид ашиглаж байсан.
Хөлгийн багийн зарим гишүүн Сирийн чөлөөт арми хэмээх босогчдын бүлэгт харьяалагддаг болох нь тодорхой болсон. Бид энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад эл хэрэгтэй холбогдуулан Ливаны Засгийн газарт талархал илэрхийлээд, босогчдыг зэвсгийн хамт хүлээлгэн өгөхийг хүсчээ.
Тэрбээр цааш нь “Барууны орнууд босогчдыг өөгшүүлж, зэвсгээр хангаж байгааг бид эртнээс мэдэж байсан. Тэдний энэ үйл ажиллагаа хүчирхийллийг намжаах Засгийн газрын оролдлогыг талаар болгож байна” гэв.
Хөлөг одоогоор Ливаны нийслэл Бейрутаас хойд зүгт 50 орчим километрийн зайд орших Селаата хэмээх жижиг боомтод байгаа аж.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)