ЗХУ-ын тэсрэх бөмбөгүүдийг цэвэрлэнэ
- 2012-05-01
- Дэлхий
- 0
Финландын Тэнгисийн цэргийн хүчин Дэлхийн II дайны үед Балтийн тэнгис дэх Аландын арлуудын ойролцоо ЗХУ-ын “Эс-2” дизель шумбагч хөлгийн байрлуулсан тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгохоор болжээ. 

Финландын Тэнгисийн цэргийн хүчин Дэлхийн II дайны үед Балтийн тэнгис дэх Аландын арлуудын ойролцоо ЗХУ-ын “Эс-2” дизель шумбагч хөлгийн байрлуулсан тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгохоор болжээ.
Албаныхны мэдэгдэж буйгаар “Эс-2” хөлгийн гаднах мина, торпед зэрэг тэсрэх бөмбөгийг дэлбэлэхгүйгээр аюулгүй болгох аж. Өөрөөр хэлбэл шумбагчид тэднийг цэнэггүйжүүлэх юм байна. Уг ажилд дөрвөн долоо хоногийн хугацаа шаардах гэнэ. Харин хөлгийн их биеийг хэрхэх нь тодорхойгүй байна.
Зөвлөлтийн “Эс- 2” хөлөг 1939 оны арваннэгдүгээр сараас 1940 оны гуравдугаар сарын хооронд ЗХУ-Финландын хооронд өрнөсөн Хүйтэн дайны үеэр Финландын эргийг минажуулж яваад осолджээ. Үүний улмаас хөлгийн багийн 50 гишүүн сураггүй болсон байна.
Харин 2009 оны зургадугаар сард Финланд-Шведийн хамтарсан баг тус хоёр улсын хоорондох тэнгист живсэн уг хөлгийг олжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)