Эрүүгийн 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
- 2021-01-19
- Нийгэм
- 0
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 1 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 59 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Ажиллагаанд одоогоор 50 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 550 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Одоогоор ажиллагаанд 492 хэрэг шалгагдаж байна.
Сэтгэгдэл (0)