Атамбаев Киргизийн ерөнхийлөгчийн сонгуульд ялав
- 2011-11-01
- Дэлхий
- 0
Киргизстаны
Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Алмазбек Атамбаев нийт сонгогчдын
60 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан тухай тус улсын Сонгуулийн
ерөнхий хорооноос мэдээлжээ.
Киргизстаны нэгдсэн намын тэргүүн Адахан Мадумаров болон Ата-Журт намын тэргүүн Камчибек Ташиев нар тус тус 14,91 болон 14,43 хувийн санал авсан байна.
Киргизстаны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Алмазбек Атамбаев нийт сонгогчдын 60 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Тэрбээр нийт сонгогчдын 62,88 хувийн дэмжлэг авсан байна. Киргизстанд ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн эцсийн байдлаар тодорхой болсон бөгөөд нийт саналын хуудасны 95,47 хувь нь хүчинтэй байсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүн Т.Абдраймов мэдээлжээ.
Киргизстаны нэгдсэн намын тэргүүн Адахан Мадумаров болон Ата-Журт намын тэргүүн Камчибек Ташиев нар тус тус 14,91 болон 14,43 хувийн санал авсан байна.

Сэтгэгдэл (0)