УИХ: Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хүсэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ хууль, тогтоолын төслөө хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор бус нийт гишүүдийн олонхиор баталдаг болсон. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жилийн дараа огцорч байна. 

Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх "Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой" гэлээ. Мөн хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулахаар төлөвлөж байгаа учраас богинохон хугацаанд дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх бололтой. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)