Найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо

2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.

БГД: 12-р хороо 19-р байр

БГД: 25-р хороо Голденпарк 303

БЗД: 26-р хороо Баянмонгол 416

БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг

СХД: 8-р хороо 50 айлын орон сууц

СХД: 29-р хороо 141-р байр

СБД: 3-р хороо 45-р байр

СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр.

Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.

Улаанбаатар хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.

Коронавируст халдвар /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)