Хятад нэг пуужингаар хоёр хиймэл дагуулыг зэрэг хөөргөжээ
- 2012-05-01
- Дэлхий
- 0
БНХАУ өчигдөр орон нутгийн цагаар 04.50 цагт "Бэйдоу" буюу "Луужин" хэмээх хоёр хиймэл дагуулыг нэг пуужингаар хөөргөжээ. Сычуань мужийн сансрын хөлгөөр нэгэн зэрэг хөөргөх Сичан төвөөс "Чаньжэнь-3В" пуужингаар хөөргөсөн нь амжилттай болов. "Синьхуа" агентлагийн онцолсноор Хятад улс түүхэндээ анх удаа ийм туршилт явуулж байна.

БНХАУ өчигдөр орон нутгийн цагаар 04.50 цагт "Бэйдоу" буюу "Луужин" хэмээх хоёр хиймэл дагуулыг нэг пуужингаар хөөргөжээ. Сычуань мужийн сансрын хөлгөөр нэгэн зэрэг хөөргөх Сичан төвөөс "Чаньжэнь-3В" пуужингаар хөөргөсөн нь амжилттай болов. "Синьхуа" агентлагийн онцолсноор Хятад улс түүхэндээ анх удаа ийм туршилт явуулж байна. Биетийн байршлыг тодорхойлох, цаг хугацаа, Хятад дахь сүлжээ зэргийг тодорхойлох зорилготой уг хиймэл дагуулыг 2000 онд анх хөөргөснөөс хойш энэ нь 160 дахь удаагийнх болж байна. Бүх дэлхийг хамарсан Америкийн GPS-тэй адил өөрийн гэх тодотголтой "Бэйдоу" сүлжээний цар хүрээг өргөжүүлэх зорилгыг Хятадын эрх баригчид тавиад байгаа аж. Мөн мэргэжилтнүүд ийм төрлийн 30 хиймэл дагуулыг 2020 он гэхэд хөөргөсөн байхаар төлөвлөжээ. Өнгөрсөн оны сүүлээр "Бэйдоу"-гийн анхны туршилт амжилттай болсноос хойш Хятадын эрх баригчид сүлжээгээ өргөтгөхөөр ийн шаргуу ажиллаж байна. Тодруулбал, энэ оны сүүл гэхэд дээрх төрлийн гурван ч хиймэл дагуулыг хөөргөх аж.
С. Саранзаяа
www.undesten.mn

Сэтгэгдэл (0)