Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлжээ

1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.

Энэ тухай ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг "3 дугаар байранд орж цомоо хүлээж авлаа. Монголын и-спортын түвшинг өндөрт гаргаж гавьяа байгуулж чадлаа. Цааш цаашдаа дэлхийд танигдсан, бусад улсын багууд мэддэг, эмээдэг, олон олон өндөр амжилт гаргах чадвартай баг боллоо. Мөн энэ жил PMCO сонгон шалгаруултанд урилгаар орох байгаа шүү. Энэ бол эхлэл ..." хэмээн фейсбүүк дэх хуудастаа бичжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)