Ховдод халдвар илэрсэн хоёр иргэн болон ойрын хавьтал 43 хүнийг хот руу онгоцоор тээвэрлэж байна
- 2021-01-27
- Нийгэм
- 0

Коронавирусын халдвар илэрсэн хоёр иргэн болон хамт зорчиж Ховдод очсон 43 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу буцааж байна.
Хот руу тээвэрлэж байгаа шалтгаан нь нэгдүгээрт коронавирусийг Ховдод эмчилж байсан туршлага байхгүй, хоёрдугаарт хоёр иргэнийг орон нутагт эмчилэхэд их хэмжээний зардал, хүн хүч хамгаалалт аван 21 хоног ажиллах шаардлага гарна гэдгийг харгалзан үзсэн юм байна.
Одоогоор Ховд аймагт хавьтал үүсээгүй гэлээ.
