Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардууллаа
- 2021-01-27
- Улс төр
- 1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдад тамгыг нь гардуулж ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрээр "Түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо зөв удирдан, ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна" гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" гэлээ.
Товч намтар
Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч
- 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр
Ажлын туршлага:
- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал
- 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч
- 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
- 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн




Сэтгэгдэл (1)
Б. Тулгабабат өндөр настан. (122.201.24.38)
Сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь эх орон уруудаж доройтож байгаа энэ хүнд цаг дор сэргээх өөд нь татхад шуурхай ажиллаарай. Бусад сайдуудаа чанга барьж өндөр шаардлага тавьж гүйцэтэглд нь хяналттай байх нь зөв. Нөгөө талаар ард түмнийхээ санаа бодлыг янз бүрийн сувгаар сайтар судалж анхаарч ажиллах хэрэгтэй. Хэрэггүй бялдууч тойрон хүрээлэгчдээс зай барьж жинхэнэ сэтгэлтэй нөхдөө түшиглэвэл сайн даа. Оюу толгойгоо яаралтай шийдэж эх орондоо авчирна гэдэгт итгэнэ. Нийгмийн хүнд хэцүү цагт ажил авлаа. Олныхоо дэмжлэг сайн хамтран зүтгэгчдтэйгээ хамтран нэг санаа зорилготой ажиллавал бүх юм бүтнээ. Баяр хүргэе. Залуу хүнд ачаа хүнд биш шүү. Бэрхшээл их тулгарна. Давах л хэрэгтэй. Чамд ард түмэн итгэдэг. Сайн шүү. Би тэдний нэгэн адил. Хойч ирээдүй гэрэл гэгээ чамайг хүлээж байна. Урагшаа.