Буддын шашинтай орнууд хөлбөмбөгийн аваргаа шалгаруулна

ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын нийслэл Элиста хотод өчигдөр хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 
ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын нийслэл Элиста хотод өчигдөр хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 
Уг тэмцээнд зөвхөн буддын шашин шүтдэг орнуудыг хамруулж байгаа юм. Тэмцээнд ОХУ-ын Халимаг, Буриад, Алтай, Тувагаас гадна Монгол, Вьетнам, Лаос, Шри-Ланк оролцож байгаа бөгөөд тэмцээн гурван өдөр үргэлжилнэ. 
Халимагийн “Джунгар” ТББ буддистуудын хөлбөмбөгийн тэмцээнийг санаачилсан бөгөөд Засгийн газартайгаа хамтран зохион байгуулж байгаа аж. Үүнээс өмнө 2011 онд тус улс нүүдэлчин орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байжээ. Футзалны цомын төлөөх эл тэмцээнд Монголыг төлөөлж “FC Ulaanbaatar” баг оролцож байсан аж. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.46)

    2012-05-02

    xaxa