Хувийн мэдээллийг өөрөөр нь бичүүлж байгаа нь эрсдэл дагуулж байна
- 2021-01-28
- Нийгэм
- 3

Гэрийн ойролцоох сүлжээ дэлгүүрээр орлоо. Үүдэнд нь халуун хэмжигч барьсан нэг эмэгтэй зогсож байна. Надаас халуунаа шалгуулахыг хүсэж, дараа нь QR код уншуулж дотогшоо нэвтрэх шаардлагатайг санууллаа. Би ч хэлснийг хийгээд сагс авахаар явав. Харин миний ард зогсож байсан өндөр настан ухаалаг утсаа сайн хэрэглэж мэдэхгүй учраас дэлгүүрийн ажилтны тавьсан шаардлагын дагуу бүртгэлээ өөрөө бичихээр боллоо.
Хөгшин бээлийгээ шалавхан тайлж, бал аван хувийн мэдээллээ бичих юм. Миний ажигласнаар тэр хүн 52 дугаарт мэдээллээ үлдээв. Түүний дараа ч хувийн мэдээллээ үлдээхээр хоёр, гурван хүн зогсож харагдлаа. Бүгд л өндөр настны хэрэглэсэн балаар мэдээллээ бичих бөгөөд зарим нь бичихдээ нүдний шилэндээ хүрч байсан юм. Хэрвээ эдгээр хүний нэг нь коронавирусийн халдвартай бол тухайн үед мэдээллээ бичсэн хүн бүр хавьталд орж, эрсдэлтэй бүлэг болохоор байв. Одоо бараг бүх газраас дээрх дүр зургийг харж болно. Ганц дэлгүүр хоршоо бус зарим албан байгууллага ч үүнд анхаарах шаардлагатай байгаа юм.
Эрсдэл маш өндөр байгаа онцгой энэ цаг үед хүмүүсээр мэдээллийг нь бичүүлэхийн оронд тусгай нэг хүнийг томилон бүртгүүлжүүлэх ажлыг хариуцуулах эсвэл зөвхөн QR кодоор нэвтрэх шаардлага тавих хэрэгтэй байна. Одоо цагт ухаалаг утасгүй хүн гэж бараг үгүй. Тиймээс гэр бүлийн хүмүүс өндөр настан, хүүхэд залуустаа анхаарал хандуулж QR код уншуулах аргыг зааж өгөх хэрэгтэй.
Энэ бүхэн хэний ч мэдэх, чадах энгийн мэт үйлдэл боловч бидний хэрэгжүүлэхгүй байгаа алдаатай дадал зуршлын нэг болоод байна. Тиймээс өөрийн болон бусдын төлөө УОК, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг ягштал дагаж мөрдмөөр байна.
Б.Номуун

Сэтгэгдэл (3)
zochin (66.181.161.42)
Qr kod,ner bichih,haluun uzeh bugd l erdeltei,huvi hun hurdan uilchluuled garahad bolmoor=15minute_d.urgelj maskgui yavsn humus oilgomjtoishyei,
Зочин (192.82.75.186)
Ихэнх жижиг дэлгүүрүүд юун код уншуулах манатай. юмаа л зарж байвал болоо гэж үзэж байна. Мөн нэг тийм шалгалтын хүнийг аргалах маягаар харилцаж байгаа. Шалгаад байх юм аа.Хааяа нэг залуу хүн орж ирвэл кодыг нь уншуулна. Ихэнх нь гэрийнхээ ойролцоо дэлгүүр орох хооронд утсаа авч гардаггүй. Бас уншуулж мэдэхгүй хүн олон байна. Хөгшчүүл, зарим нь дата байхгүй, утас нь унтар ан, цэнэггүй гм олон шалтаг байна. Ер нь үйлчилгээний ажилтнууд шалгалт орж ирэх үед үзүүлэх зорилготой биш, байнгын хэвшил болгож, сурмаар байна. хэвших болоогүй байна. Зарим код нь алдаатай код байна гээд байх юм. зарим газар нь эхлээд өглөөгүүр хэсэг уншуулаад, оройхон байхгүй болох жишээтэй.
Багш (192.82.75.186)
Маш чухал асуудал хөндсөн байна. Нэг үзгээр хүн бүр бичнэ. Ихэнх нь. Утастай заримых нь цэнэг дуусаад унтарсан. Утсаараа тэр QR уншуулж чадахгүй байна. Миний хувьд ч гэсэн уншуулж мэдхгүй, үүдний хүнээр нь уншуулдаг. Бас нэг ноцтой асуудал бол хувь хүний бүх баримт- овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, бүр регистрийн дугаар гэх мэтийг гараар бичиж авч байгаа банк байна. Жишээ нь: Төрийн банк. "One pro"доторх Төрийн банк. Зарим талдаа коронагаар далимдуулан нугалаа хийж хүний бүх хэрэгтэй мэдээллийг авч байгаа нь надад таатай биш байна. цаасан дээр харуул нь, эсвэл үйлчлэгч нь бичээд зогсоод байна. Банк юм чинь QR гэдгээ уншуулж болдоггүй юм бэ? хувь хүний нууцыг хэзээ нэг үед ашиглахгүй гэх газар байхгүй. Регистрийн дугаар хүртэл авч байна. Ингэж нугалаа хий ж болохгүй байх аа.