Хятад иргэдээ хурууны хээгээр нь бүртгэнэ

ятадын хууль тогтоогчид өнгөрсөн бямба гаригт иргэдийн биеийн байцаалтын тухай хуульд өөрчлөлт оруулан иргэний шинэ үнэмлэх (“шэньфэньчэн”) авахдаа иргэд  нь хурууны хээгээ өгөх  заалтыг суулгаж байгаа гэнэ.

Хятадын хууль тогтоогчид өнгөрсөн бямба гаригт иргэдийн биеийн байцаалтын тухай хуульд өөрчлөлт оруулан иргэний шинэ үнэмлэх (“шэньфэньчэн”) авахдаа иргэд  нь хурууны хээгээ өгөх  заалтыг суулгаж байгаа гэнэ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганы байнгын хорооны хуралдааны энэ шийдвэр 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. 1985 оны иргэний үнэмлэхийн хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байх ажээ.

Иргэний үнэмлэхэнд хурууны хээний мэдээлэл оруулах нь түүнийг хуурамчаар үйлдэх боломжгүй болгохоос гадна иргэний тухай нарийн тодорхой мэдээлэлтэй болж чадна  гэж тус улсын эрх баригчид үзлээ. Хувь хүний мэдээлэл алдах нь тус улсын хуулиар эрүүгийн болон захиргааны шийтгэлтэй бөгөөд шинэ хуулиар энэ зөрчил гаргагч 500 мянга хүртэл юанийн торгууль төлөхөөс гадна хувь хүнд нь нөхөн олговор өгөхөөр шийтгэгдэх гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)