ХӨСҮТ: Шинээр 18 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1710 боллоо

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 28-нд нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18  хүнээс коронавирус илэрсэн.

Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Баянзүрх дүүргийн Х apartment  байрны MIXХ пиццаны газрын ажилтан гээд бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1203 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1203 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 877
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай