ХӨСҮТ: Улаанбаатарт 37 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1779 боллоо

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 30-нд нийт 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд 37  хүнээс коронавирус илэрсэн.

Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Шинээр илэрсэн 37 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээ, сүүлд шинээр бүртгэгдсэн голомтуудын хавьтлын шинжилгээнүүд, цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 945 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1271 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1271 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 945
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1779 байгаагаас эдгэрсэн 1333 хүн байна.

Өчигдөр 34 хүн эмчлэгдэн гэртээ гарсан. Ард иргэдийн дунд халдвартай боловч шинж тэмдэггүй хүн явж байх магадлал маш өндөр боллоо. Есөн том голомт эрчимтэй тархаж байна" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай