Зөвшөөрөлгүй амралтын үйл ажиллагаа зохион байгуулж байсан зөрчлийг илрүүлжээ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэн нэгдүгээр сарын 18-наас зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр болсон.

Үүнд цанын баазын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч амралтын газруудыг нээхгүй байхаар заасан юм.  

Тэгвэл Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн хаус” нэртэй амралтын газар нь 3 байшин, 1 монгол гэрт нэр бүхий 24 иргэнийг хүлээн авч нууцаар зөвшөөрөлгүй амралтын үйл ажиллагаа зохион байгуулж байсан зөрчлийг илрүүлжээ.

Иргэд, Аж ахуй нэгж байгууллагууд Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийг дагаж мөрдөхийг хүсэе!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)