Обама Афганы дайныг дуусгавар болгоно гэв
- 2012-05-02
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Алкайдагийн удирдагч асан Осама бин Ладенийг хөнөөсний нэг жилийн ойг тохиолдуулан Афганистанд айлчиллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Алкайдагийн удирдагч асан Осама бин Ладенийг хөнөөсний нэг жилийн ойг тохиолдуулан Афганистанд айлчиллаа. Өдгөөгөөс нэг жилийн өмнөх эл өдөр АНУ-ын тусгайгийнхан Осама бин Ладенийг Пакистанд хөнөөж байсан юм.
Ноён Обама өчигдөр нийслэл Вашингтоноос ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр ниссэн бөгөөд үд дунд Афганы нийслэл Кабул хотын Баграмын Агаарын бааз дээрхүрэлцэн ирсэн байна. Тэрээр АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнд хандан, Афганы дайныг дуусгавар болгох болно гэдгээ амлаад, албан үүргээ амжилтай гүйцэтгэж байгаад талархал илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч тэрбээр өчигдөр мөн Афганы Ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзсан байна. Хоёр орны удирдагч 2014 онд Америкийн цэргийн хүчнийхнийг тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарсаны дараа авч хэрэгжүүлэх АНУ-Афганы стратегийн хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээр хийж, гэрээг үзэглэжээ. Тус хэлэлцээр нь үлдсэн хугацаанд АНУ-ын цэргийн хүчнийхнийг Афганы цэргүүдийн чадавхийг дээшлүүлж, Ал Кайда бүлэглэлийн эсрэг ажиллагаа үйлдэхийг зөвшөөрч байгаа аж.
Энэ нь Ноён Обамагийн Афганистанд 2010 оны арванхоёрдугаар сараас хойш хийж буй анхны айлчлал бөгөөд тэрээр тангараг өргөн үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш гурав дахь удаагаа тус улсад айлчилж байгаа нь энэ юм.
Ноён Обамагийн тус айлчлал сонгууль дөхөж байгаа энэ үед түүний Бин Ладенийг хөнөөх ажиллагааг амжилттай зохион байгуулахад голлох үүрэгтэй ороцлсон гэдгийг тодотгож, үүгээрээ дамжуулан АНУ-ын ард иргэдэд хандсан битүүхэн сурталчилгаа хийж буйн илрэл хэмээн ажиглагчид үзэж байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)