Үйлчлүүлж буй байгууллагынхаа QR код бүртгэлд заавал бүртгүүлээрэй
- 2021-02-01
- Нийгэм
- 0

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын алба хаагчдаас Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 8, 9, 10-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний төвүүдийн QR кодын хэрэгжилт, халдвар хамгааллын дэглэм сахиулж буй эсэхэд хяналт шалгалт тавин ажиллаж байна.
Тухайн аж ахуйн нэгжүүд нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар тодорхой ажил зохион байгуулж харьцангуй бэлтгэл хангагдсан байна.
Иргэд та бүхэн зайлшгүй ажлаар гэрээсээ гарах шаардлагатай бол үйлчлүүлж буй байгууллагынхаа QR код бүртгэлд заавал бүртгүүлээрэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл (0)