Шинээр 35 хүнээс коронавирус илэрч, нийслэлд нийт 980 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 5433 хүнд шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрлээ. Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглах байранд байсан хүмүүсээс илэрсэн.

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Ойрын хавьтал болсон хүмүүсийн хавьтлуудас халдвар илэрч байна. СХД-ийн 21-р хороонд ажилладаг хүний хавьтлуудаас 8 тохиолдол илэрсэн.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,814-д хүрлээ. Өнөөдрийн байдлаар 1,358 хүн эдгэрээд байгаа бол 443 хүн эмчлэгдэж байгаа юм. Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Идэвхтэй голомтууд:

БЗД-ийн 8-р хорооны "Х апартмент"

Банк бус санхүүгийн байгууллага

Гутлын цех

Микс пиццатай холбоотой голомт

Наркологийн эмнэлэгтэй холбоотой голомт

Монос оффис байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай