Д.Амарбаясгалан: Д.Сүхбаатарын байгуулсан түүхэн гавьяаг хэзээ ч мартах учиргүй
- 2021-02-02
- Улс төр
- 8

Өнөөдөр хоёрдугаар сарын 2 Монгол Улсын баатар, Монголын ардын нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна.
Ардын хувьсгалын их удирдагч, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн түүхт ойн мэндийг Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд Та бүхэндээ хүргэн мэндчилье.
Удахгүй 100 жилийнхээ түүхт ойг тэмдэглэх Монгол Ардын Намын түүхийн эхлэл хуудас, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө хийж бүтээсэн бүхэн Ардын хувьсгалын их удирдагч, их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийн үргэлжлэл билээ.
Харийн дарлалаас эх орноо чөлөөлөх Монгол түмний хүсэл мөрөөдөл битүүхэн оргилсон он жилүүдэд бага насаа өнгөрүүлсэн Дамдины Сүхбаатар Богд хаант Монгол Улсын цэрэгт алба хашиж, Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажиллаж байгаад улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахаар Хувьсгалт нууц бүлгэмийг нөхдийн хамт байгуулж, улмаар Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцсан юм. Монгол Ардын Намын чинхүү зорилго нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо баталгаажуулах байв.
Дамдины Сүхбаатар Ардын Засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилогдон, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Хиагтыг, Нийслэл хүрээг чөлөөлөх удаа дараагийн байлдаануудад гарамгай гавьяа байгуулж, зорьсон үйл хэргээ бүтээж, зол жаргалант Монгол Улсыг журмын нөхдөө оройлон манлайлж байгуулсан түүхэн гавьяаг хойч үе хэзээ ч мартах учиргүй билээ.
“Бидний улс эв саналыг нэгтгэн, нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх Ардын хувьсгалын их удирдагчийн хэлсэн үг, үзэл санаа, үйл хэргийг үргэлж санаж, үеийн үед дуурсгах учиртай билээ.
Та бүхэндээ Их жанжны мэндэлсэн өдрийн мэндийг дахин хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

Сэтгэгдэл (8)
Зочин (64.119.19.250)
СҮХБААТАРЫН ГАВЬЯАГ АН ҮГҮЙ ХИЙГЭЭД ЗОГСОХГҮЙ ТАЛБАЙ,ХӨШӨӨГ НЬ ХҮРТЭЛ УСТГАЖ ЧИНГЭСИЙН НЭРЭЭР НЭРЛЭХ,ХӨШӨӨГ БУУЛГАЖ ХАЯХ ХҮРТЭЛ ЯРЬСАН БАЙГАА.
Зочин (66.181.187.205)
Сүх жанжны байгуулсан нийгмийг АН устгасан.Тэгж аваад улсыг тарааж бутаргаж өөрсдөө идэж эхэлсэн Тэр нь одоо ид дундаа явж байгаа. Эх орон мөд дуусах байх өө
Зочин (139.5.217.82)
Жанжны гавьяаг та нар өмчлөхгүй шүү, та нар тэр хүний тэмцэж явсан, ялсан, бий болгосныг үгүй хийснээ сана. Улс үндсээн, ус нутгаа гэсэн Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчдын хүсэж тэмцэж явсан бий болгосон тусгаар тогтнолыг үгүй хийж, эх нутгаа эмтлэн, өмлөн цөмлөн харийнханд найр тавьж байгаагаа Сүхбаатар жанжы үйл хэргийг үргэлжлүүлж байна гэ хуцахгүй шүү!!!! Хогийн шаарнууд минь.
Баянаа (66.181.161.105)
Чи өөрөө сайн унш лалар аа! Ганц нэгхэн эх сурвалжаар дүгнэлт хийдэггүй юм !
Д (103.26.193.146)
Түүний байгуулсан гавьяаг хэнч үнэгүйдүүлэх ёсгүй.Ирээдүй хойч үе минь дурсан санаж бахархаж яваасай.
(43.242.243.228)
Цэргийн Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийн мэнд дэвшүүлье.
Zochin (119.40.103.6)
Tuukhee sain unshaarai da. Sukhbaatar yaj nas barsan. Uxsniig ni daraa genet mundag baatar bolchixson xun shuu de. Tuukhch Ulziibaatar, Baabar nariin tuukhiin tuxai bichsen yumiig bas neg ergej xar daa.
(103.26.195.103)
Энэ амьдрал улсын хегжлийн бух д суурийг тавьж огсонд талархая