Ромнигийн гэй төлөөлөгч огцров
- 2012-05-02
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромнигийн гэй хэвлэлийн төлөөлөгч гэйчүүдийн эсрэг хуучны үзлийг дэмжигчдийн шүүмжлэлд өртөн, ажлын анхны өдрөө өөрийн биеэр огцорчээ. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромнигийн гэй хэвлэлийн төлөөлөгч гэйчүүдийн эсрэг хуучны үзлийг дэмжигчдийн шүүмжлэлд өртөн, ажлын анхны өдрөө өөрийн биеэр огцорчээ. Ричард Гренелл Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийн гадаад хэрэг хариуцсан хэвлэлийн төлөөлөгчийн үүрэгт ажлыг хүлээн аваад байсан бөгөөд өчигдөр ийнхүү шийдэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.Тэрээр хийсэн мэдэгдэлдээ Ноён Ромниг өөрт нь итгэл хүлээлгэн ажиллуулж байсанд талархаж байгаагаа илэрхийлж, өөрийн хүсэлтээр огцорч байгаа гэв.
Вашингтон Пост сонинд харин түүнийг Митт Ромнийгийн өрсөлдөгч асан Ньют Гинричийн гэргий Каллиста Гинрич болон хатагтай Мишель Обамагийн талаар мэдэгдлүүд хийж ийнхүү огцрохоос аргагүйд хүрсэн гэсэн байна.
Ромнигийн кампанит ажлыг зохион байгуулагчид Гренелийг өөрийн биеэр огцорсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Кампанит ажлыг зохион байгуулагч менежер Матт Роадэстүүнийг огцрох хүсэлт гаргасан даруйд мэдэгдэл хйисэн бөгөөд “Бид түүнийг үүрэгт ажилдаа үлдээсэй гэж хүссэн. Учир нь тэр үүрэгт ажилдаа эзэн болох жинхэнэ туршлагтай шилдэг ажилтан байсан” хэмээн онцолсон байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)