Сүүлийн 24 цагийн хугацаанд “Ковид-19” халдварын 17 тохиолдол нэмж бүртгэгдлээ
- 2021-02-02
- Улаанбаатар
- 0

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст "Ковид-19" халдварын тохиолдол 997 болсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Үүнд:
- Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 2 тохиолдол,
- "GP plaza"-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 7 тохиолдол,
- Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 1 тохиолдол,
- "Микс пицца"-ны газрын ажилтнууд болон тэдний ойрын хүмүүсээс 1 тохиолдол,
- Өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр болон шалтгаан хамаарлыг нь тодруулахаар ажиллаж байгаа 6 тохиолдол байна.
- Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш 29 халдварын голомт үүссэн бөгөөд одоогийн байдлаар 15 голомт идэвхитэй байна.
- Нийслэлд анх халдварын тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
- Үүнээс 639.013 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.120 хүнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ тус, тус хийсэн байна.
- Ойрын хавьтлын 4534 хүнийг тогтоож тээвэрлэх, тусгаарлах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан.
- Мөн дам хавьтлын 24.415 хүнийг тогтоож шинжилгээнд хамруулах, гэрийн ажиглалтанд шилжүүлэх, хянах ажлыг зохион байгуулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл (0)