Ширээний теннисний аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын авар га шалгаруулах тэмцээн 10 төрлөөр явагдаж байгаа. Волейбол, гандбол, заалны хөлбөмбөг, жудо, шатар, ширээний теннис зэрэг төрлийн тэмцээний, хуваарийн дагуу амжилттай зохион байгуулагдсан байна. Өнгөрсөн даваа гаригт ширээний теннисний авар гуудыг “Оч” клуб дээр тод руулжээ. 



Монголын оюутны спортын авар га шалгаруулах тэмцээн 10 төрлөөр явагдаж байгаа. Волейбол, гандбол, заалны хөлбөмбөг, жудо, шатар, ширээний теннис зэрэг төрлийн тэмцээний, хуваарийн дагуу амжилттай зохион байгуулагдсан байна. Өнгөрсөн даваа гаригт ширээний теннисний авар гуудыг “Оч” клуб дээр тод руулжээ. Байгууллагын нэгдсэн дүнгээр Б.Дорж дасгал жуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид 39 оноогоор I байр, 38 оноогоор Х.Сэлэнгэ дасгалжуулагчтай МУИС, Р.Лхам сүрэн дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тамирчид II, III бай рт шалгарчээ. Гурван тө рөлд аваргаа тодруулсан тэм цээнд ШУТИС, МУИС, ҮБТДС, ДХИС, СЭЗДС, ХААИС, “Мон-Алтиус” БТДС, Ховд аймгийн “Ховд” их сургууль зэрэг 17 их, дээд сургуулийн эрэгтэй 51, эмэгтэй 35 тамирчин өрсөлдсөн.



Ганцаарчилсан төрөлд:
Эрэгтэй:
1.Б.Баатарсүрэн /МУИС/- Алт
2.Э.Лхагвасүрэн /ШУТИС/- Мөнгө
3.З.Анар /МУИС/-Хүрэл
Эмэгтэй:
1.Х.Цэндмаа /ҮБТДС/-Алт
2.Т.Биндэръяа /ШУТИС/- Мөнгө
3.Ч.Саруулсайхан /ХААИС/- Хүрэл нар тэргүүллээ.
Б.Номуун
www.UNEN.mn


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)