ЭМЯ: Шинээр 27 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1859 боллоо

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 2-нд нийт 15897 шинжилгээ хийхэд 27 хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 27 хүнээс халдвар илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, тусгаарлагдсан хүмүүс байна.  Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 1350 боллоо.  21 хүн эдгэрч, гэртээ гарлаа.  

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1859 болсноос 1392 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 454 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг хүн байна.

Гэр бүлээс улбаатай халдвар үргэлжилж байна. Мөн Сүхбаатар дүүргийн гутлын цехтэй холбоотой халдварууд бүртгэгдээд байна. Сонгинохайрхан дүүргийн 21 худалдааны төвөөс үүдэлтэй халдварын голомт идэвхтэй байна. Содон хорооллын супермаркетад бүртгэгдэж байна.

Одоогоор 20 орчим халдварын голомт идэвхтэй байна. Зургаан дүүрэгт халдвар гарч байгаа учраас иргэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна" гэсэн юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай