БНСУ-аас 166 иргэн эх орондоо ирнэ

  Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

  Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

  Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирнэ. Үүний 18 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн-асран хамгаалагчийн хамт, 3 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 122 нь бусад шалтгаантай иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)