Тэмээн сүргийн цувааг “Гиннесийн ном”-д бүртгүүлнэ


“Алтан говийн тэмээн сүрэг” төрийн бус байгууллагаас “Түүхийг хамтдаа бүтээцгээе” уриан дор 10 мянган тэмээн сүргийн цуваат аяныг ирэх есдүгээр сарын 22, 23-нд зохион байгуулах аж.
“Алтан говийн тэмээн сүрэг” төрийн бус байгууллагаас “Түүхийг хамтдаа бүтээцгээе” уриан дор 10 мянган тэмээн сүргийн цуваат аяныг ирэх есдүгээр сарын 22, 23-нд зохион байгуулах аж. Ингэснээр дээд амжилт тогтоож “Гиннесийн ном”- д бүртгүүлэх саналыг Гиннесийн амжилт байгууллагад хүргүүлснийгхүлээн авчээ. Дэлхийд дээд амжилт тогтоох хүсэлтэй 120 сая хүн Гиннесийн амжилт байгууллагад ханддаг бөгөөд өмнө нь тэмээн сүргийн цуваагаар уг номд орж байгаагүй гэнэ. Нэмж дуулгахад, 10 мянган тэмээн сүргийн цувааны талаархи сурталчилгааг СNN, BBC, National geographic, Discover зэрэг дэлхийд алдартай мэдээллийн сувгаар цацах юм байна.
Б.Анхцэцэг
www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Мэндээ (124.158.90.48)

    2012-05-02

    Алтан говийн тэмээн сүрэг” төрийн бус төрийн бус байгууллагын хаяг утас байвал бичээд өгөөч