Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 3-ны 20:07 цагт "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд газардлаа.

OM7032 аяллын дугаартай уг нислэгээр 166 иргэн эх орондоо иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт судалгааг хийсэн бөгөөд агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээг авч ажиллалаа.

 

 

Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ганцэцэг (66.181.161.88)

    2021-02-04

    Бүртгэлтэй хүмүүсийг яг дараалалаар нь аваарай урд хойно нь нэмж хүн оруулалгүй