ХӨСҮТ: Улаанбаатарт 31 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1890 боллоо
- 2021-02-04
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 3-нд нийт 16960 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 31 хүнээс халдвар илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрсэн бөгөөд шинээр хоёр том голомт үүслээ.

Тодруулбал, “Монгол шир” ХХК-ийн нэг ажилтан хоёрдугаар сарын 1-ны өдөр онош нь батлагдсан. Улмаар тус үйлдвэрийн 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрсэн. Түүнчлэн нийслэлийн “Амгалан” амаржих төвд 234 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрсэн. Нэг нь тус эмнэлгийн сургалтын ажилтан байсан.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1054 болж байна. Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1890 болсноос 1398 хүн эдгэрсэн байна. 479 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд нэг хүн байна" гэв.
