ЖАСТ ГРУПП 11 ДЭХ ЖИЛЭЭ ШИЛДЭГ КОМПАНИАР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг ТОП-150 шалгаруулалтаас Жаст группийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, компанийн засаглал болон нийгмийн хариуцлага, авлигын эсрэг хийсэн ажил зэрэг олон үзүүлэлтээр үнэлэн дүгнэж ТОП АЖ АХУЙН НЭГЖ-ийн 11 дүгээрт шалгарлаа.

Жаст групп нь Монгол улс орны аймаг, сум, баг бүрт тархан байрласан 560 салбар нэгжтэй, бие даасан 5 охин компанийн нэгдэл бүхий Монголын үндэсний компани юм. 
Жаст группийн охин компаниуд нь Монгол улсын эдийн засгийн гол салбарууд болох Газрын тосны бүтээгдэхүүний салбар, Хөдөө аж ахуйн салбар, Банкны салбар, Уул уурхайн салбар, Олон улсын худалдааны салбар болон Барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж, тухайн салбарын зах зээлдээ тэргүүлэх байр суурийг эзлэн, 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа билээ. 
Энэхүү ТОП АЖ АХУЙН НЭГЖ-ээр шалгарсан явдал нь үйл ажиллагааг маань үргэлж дэмжин ажиллаж, урам өгч байдаг харилцагч, үйлчлүүлэгч болон бидэнтэй өдөр тутам хамтран хөдөлмөрлөдөг баялгийг бүтээгч хамтран ажиллагч Та бидний хамтын амжилт юм.

ЖАСТ ГРУПП

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)