Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсний бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж хилээр нэвтрүүлэхээр завджээ

Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоожээ.

Тухайлбал, жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг нийт 11,6 тн бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж хилээр нэвтрүүлэхээр завдсан байна.

Шалгалтаар хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлэн чанар, эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.47.20)

    2021-02-06

    Тэгээд бүгдийг нь устгалд оруулаач.Устгахгүй бол бүгдийг нь буцаагаад л авна ш дээ...