24 цагийн хугацаанд товчоодоор 6986 зорчигч нэвтэрлээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 81 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

 Өнөөдөр  өглөөний 08:00 цаг  хүртэлх  24 цагийн  хугацаанд товчоодоор  орсон 1527, гарсан 2035 нийт 3562 автомашин байгаа юм.

  Эдгээр тээврийн хэрэгслээр  6986 зорчигч  нэвтэрсэн байна. 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш товчоод дээр нийт  234,581 автомашины 550,759 иргэнд эрүүл мэндийн хяналт хийлээ.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)