Л.Оюун-Эрдэнэ: Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан.

Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стресс бухимдалгүйгээр өглөө сэрдэг, үндэстнээрээ эрт босож гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг, гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой. Энэ бол та бидний үүрэг’’ хэмээн онцолсон.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд, үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй стартап компаниудын удирдлага, төлөөлөл гээд 40 гаруй хүн оролцсон.

Тус салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болсон залуус санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Тэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах тал дээр бодит үр дүн хомс байсаар ирснийг онцлов. Мөн төртэй хамтарч ажиллахад дамжлага, хүнд сурталтай, үр дүн, орлого ашиг багатай байдаг нь салбарын хэмжээний хөгжлийн чөдөр тушаа болсоор ирсэн гэх хатуухан шүүмжлэлийг ч хэлж байлаа. Харин одоо мэдээлэл, технологийн асуудал хариуцсан яамтай болж, бодлогоор дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд биечлэн мэдэгдэж, биднийг сонсож байгаа нь ирээдүйд итгэл төрүүлж байна гэлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • THE MONGOLS OF CHINGGIS (64.119.21.56)

    2021-02-07

    Masaaki Sugiyama is world leading scholar with 13 languages on MONGOL EMPIRE . IN HIS A BOOK : RISE OF FALL OF MONGOL EMPIRE VOLUME II : AGE OF WORLD GOVERNANCE SAID : MONGOLS WAS TRANCONTINENTAL INVESTMENT NATION . 1. NOW IT IS POSSIBLE THE MONGOL NATION BECOME A GLOBAL INVESTMENT NATION , THE NATION STATES OF WORLD WOULD WELCOME MONGOL NATION WITHOUT VISA . 2. THE MONGOL NATION CAN BECOME GLOBAL STARTUP NATION THROUGH FIVE WORLD LEADING KNOWLEDGE BASED INDUSTRIAL CLUSTERS , BUT PLEASE KNOW : ONE OR FEW PEOPLE MAKE HISTORY . SO PLEASE FIND WORLD LEADING THINKER - THE MONGOL PERSON WHO IS NOT POPULAR PERSON IN FACEBOOK , JUST HE /SHE SIT IN THE DARK CORNER TO MAKE THINKING AND ACTING . IN 1848 KARL MARX SAID IN HIS BOOK CALLED GERMAN IDEOLOGY : THERE ARE THREE NATION 1. CHILD OR BABY NATION: WHERE THE COMMUNISTM , TYRANNY , AUTHORITARIANISM WIN . 2. YOUNG NATION : WHERE THE COMMUNISM ,TYRANNY , AUTHORITARIANISM ARE POSSIBLE , BUT HARD. 3. ADULT NATION : WHERE THE COMMUNISM , TYRANNY , AUTHORITARIANISM ARE IMPOSSIBLE . WHY ? PLEASE THINK : MAXH OR MAH WAS COMMUNIST PARTY , BUT NOW STILL USE POPULISM WHICH ALWAYS PROMISE "FALSE", NEW MAH HAVE TO SAY "GOODBYE" TO "POPULISM" AND START GLOBAL STRATEGY .