Хөл хорионы үеэр 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулна
- 2021-02-08
- Улаанбаатар
- 3

Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 11-ээс шилжинэ. Энэ үеэр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулахтай холбогдуулан УОК-ын дарга , Шадар сайд С. Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийж, энэ хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.
Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэх юм.
Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Мөн нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ.

Энэ үеэр удирдлагууд бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэл, хорио цээрийн үед гудамж талбайн хэв журмыг сахиулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болгов.
Мөн нийслэлд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэдийг ч энэхүү шинжилгээнд заавал хамруулах бөгөөд, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, бага насны хүүхэд асаргаа хамгаалалтгүй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (3)
Баянаа (66.181.161.81)
Zochin-той санал нэг байна
Баянаа (66.181.161.81)
Шинжилгээ авах ажилтнууд чинь нэг айлд ороод л хувцас хэрэглэлээ сольж байхгүй л юм бол болохгүй ! Эс тэгвээс тэд халдварыг дамжуулах, түгээх гол суваг нь болно доо. Ингэж ажиллахаар тооцсон уу , үгүй юу !!! Тийм боломж нь байгаа юу !!! Өөрөөр хэлбэл айлд хоёр хүн орно гэхэд л 823000 (найман зуун хорин гурван мянган хувцас болон бас бус зүйл хэрэгтэй болно). Хувцсаа солиогүй ажилтнуудыг айлууд гэрээрээ шагайлгаж болохгүй шүү !!! Эс тэгвээс бүх өрх халдварын голомт болох эрсдэл учирна аа !!!
Zochin (112.72.2.34)
Hamgiin gol ni ilersen golomton deeree sain ajillah chuhal! Ternees eruul irgedee shinjilgee nereer havituudtai oirtuulaad baih hereggui! Bas tuhain uyed shinjilgee ugugch irgen eruul baihad ar gert ni uguugui hun haldvartai baij bolno shu de! Tegeheer ingej shinjilgee avah ni utga muutai yum. Gadnii orond urh burees 1 hun gesen shinjilgee avch baisniig sonsoogui l yum Ediim zasag muutai baij munguu ingej zarzuulah ni her ur duntei yum bol do!