Америкийн Элчин сайдын яам руу гал нээжээ

Баасан гаригт Сараево дахь АНУ-ын Элчин сайдын яам руу  гал нээсэн хэрэг гарсан билээ.

Баасан гаригт Сараево дахь АНУ-ын Элчин сайдын яам руу  гал нээсэн хэрэг гарсан билээ. Исламист Мевлид Яшаревичийн гал нээсэн шалтгаан нь лалынхныг энд тэндгүй устгаж байгаа хэмээн америкчуудыг буруутгаж, үзэн ядалтаасаа болсон байж магадгүй гэж  Сербийн хэвлэлээр бичиж байна. Тэрээр Калашниковын автоматаар Элчингийн байрыг буудсан ба цагдаагийн мэргэн бууч түүний хөлд нь буудан барьжээ. Одоо түүнийг эмнэлэгт эмчлэн харуул хамгаалалтад авсан байна.

Сербийн Нови-Пазар хотын иргэн Яшаревич жилийн өмнө хотод нь Америкийн элчин сайд очих үеэр тэр дипломатуудад хэт ойртож ирэн баривчлагдсан байв. Тэр үед Яшарович хутгаар зэвсэглэсэн байжээ. Мөн тэрээр 100 мянган евро дээрэмдсэн гэж 2005 онд Австрийн шүүхээр хэргээ таслуулан гурван жилийн ял авч байжээ.

Боснийн цагдаагийн мэдээгээр тэр баасан гаригийн орон нутгийн цагаар 15.35-д Элчин сайдын яам руу хагас цаг орчим гал нээсэн байна. Өмнө нь түүнийг тусгайнхан устгасан гэж байсан ба харин тэр шархадсан байв.  Тусгайн ажилтнууд түүний хамсаатан гэх хоёр хүнийг барьсан байж магадгүй. Цагдаагийн албаны мэдээгээр нэг цагдаа шархадсан ба харин Элчин сайдын яамны дипломатуудаас халдлагад хэн нэгэн өртөөгүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)