Аюулт үзэгдэл, ослын 333 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 245 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 69  нь гал түймэр, 4 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 3 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 246 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)