“Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум 2012” болно

Хятадын “Longan” хуулийн пүүс, “Volvo Construction Equipment Cooperation” компани “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум 2012”-ыг энэ сарын 18-нд Бээжин хотод зохион байгуулахаар болжээ. 
Хятадын “Longan” хуулийн пүүс, “Volvo Construction Equipment Cooperation” компани “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум 2012”-ыг энэ сарын 18-нд Бээжин хотод зохион байгуулахаар болжээ. Монгол, Хятадын бизнесийн салбарынхны дунд зохиогдох форумаар Хятадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллах санал тавихын сацуу уул уурхайн салбарын эрхзүйн орчны талаар хэлэлцэнэ. Урьдчилсан байдлаар уг форумд “Шенхуа” групп, “Хятадын алт” групп, “Хятадын хөгжлийн банк” зэрэг 50 гаруй пүүс, компани оролцох бол Монголоос 40 орчим компани оролцох төлөвтэй байна. Энэ форум “Саусгоби Ресурс”-ийг үнэ цохиж авсан “Чалко” компаний “Винсвэй” хэмээх Монголын коксжих нүүрсний уурхайг авсны дараа болж байгаагаараа онцлог болох юм. Түүнчлэн Хятад дахь Монголын Элчин сайдын яам, Монгол дахь Хятадын Элчин сайдын яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон Хятадын уул уурхайн ассоциаци форумд дэмжигчээр оролцох гэнэ. Түүнчлэн уг форумын үеэр Хятад дахь монгол оюутнуудад зориулсан ажлын яармаг зохион байгуулагдах ажээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)